A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/
Бүлэг: 1979

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 418

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ  /ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨЛТ/

"Монгол улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яамны Шинжлэх Ухаан Технологийн Зөвлөлийн 2009 оны 08 дүгээр хуралдааны тэмдэглэл, 2010 оны 03 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

1."Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт"/БНбД 31-01-10/-ыг -ыг нэгдүгээр хавсралтаар, "Авто зогсоол" /БНбД 21-05-10/-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол улсын Дэд бүтцийн сайдын 2001 оны 190 дүгээр тушаалаар батлагдсан "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм" /БНбД 31-01-01/-ийг хүчингүй болсонд тооцсугай.

З.Барилгын норм ба дүрмүүдийг бүртгэн авч, хэвлэн олшруулж, зураг төсөлд тусган мөрдүүлэхийг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Б.Баярсайхан/-т үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 3295 дугаарт бүртгэсэн