Хэвлэх DOC Татаж авах
БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ БОНХЯ-ны 2013 оны А-194-р хүчингүй болсон

БОНХЯ-ны 2013 оны А-194-р хүчингүй болсон

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ


2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А-241



"Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, "Байгалийн ургамлын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. Судалгаа шинжилгээний зориулалтаар 2011 онд ашиглах нэн ховор ургамлын дээд хэмжээг 1 дүгээр, Судалгаа шинжилгээ болон эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар 2011 онд түүж бэлтгэх ховор ургамлын дээд хэмжээг 2 дугаар, Судалгаа шинжилгээ болон эмийн, хүнсний үйлдвэрлэл, ахуйн зориулалтаар 2011 онд түүж бэлтгэх элбэг ургамлын дээд хэмжээг 3 дугаар, Үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн ургамал ашиглах ажлыг зохион байгуулах тухай зөвлөмжийг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-т даалгасугай.


3. Энэхүү тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн ургамал ашиглах ажлыг зохион байгуулах тухай зөвлөмж"-ийг мөрдлөг болгон, үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн Байгаль хамгаалах газар, Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт зөвлөсүгэй.


САЙД Л.ГАНСҮХ


Улсын бүртгэлд 2011 оны 07-р сарын 22-ны өдрийн 3263 дугаарт бүртгэв.


/Тус тушаалын 3-р хавсралтад 2011 оны 349 тоот тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/