A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ- Барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөх барилгын норматив баримт бичгүүд
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2007 оны 12 дугаар сарын 25 -ны өдөр

Дугаар 222

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1.Барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөх барилгын норматив баримт бичгүүдийг нэгдүгээр хавсралт ёсоор баталж, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан тушаалын хоёрдугаар хавсралтанд дурьдсан барилгын норматив баримт бичгүүдийг хүчингүй болсонд тооцсугай.

3.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төслийн болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай.