A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ- Агуулахын барилгын зураг төсөл боловсруулах ажилд мөрдөх "Агуулахын барилга" /БНбД 31-19-10/ барилгын норм ба дүрмийг "Агуулахын барилга" /БНбД 31-19-10/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 183

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1.Агуулахын барилгын зураг төсөл боловсруулах ажилд мөрдөх "Агуулахын барилга" /БНбД 31-19-10/ барилгын норм ба дүрмийг "Агуулахын барилга" /БНбД 31-19-10/-ыг хавсралтаар баталж 2010 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 1998 оны 23 дугаар тушаалаар агуулахын барилгын зураг төсөл боловсруулах ажилд мөрдөж байсан барилгын норм ба дүрэм "Складские здания" /СНиП 2.11.01 -85*/-ийг цаашид мөрдөхгүй болсонд тооцсугай.

З.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3178 дугаарт бүртгэсэн