A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Усны барилга байгууламжийн буурь /
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 107

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Усны барилга байгууламжийн буурь/

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1. Усны барилга байгууламжийн зураг төсөл зохиох ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм "Усны барилга байгууламжийн буурь" /БНбДЗЗ-04-09/-ийг нэгдүгээр хавсралтаар, "Усны барилга байгууламжийн ачаалал ба үйлчлэл" /БНбДЗЗ-05-09/-ийг хоёрдугаар хавсралтаар, "Усны барилга байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээц" /БНбДЗЗ-06-09/-ийг гуравдугаар хавсралтаар, "Шороон боомт" /БНбДЗЗ-07-09/-ийг дөрөвдүгээр хавсралтаар, "Бетон ба төмөр бетон боомт" /БН6ДЗЗ-08-09/-ийг тавдугаар хавсралтаар, барилгын ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БН6Д12-01-09/-ИЙГ зургаадугаар хавсралтаар, тус тус баталж, 2010 оны 04 дугаар сарын 15 -ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 108 дугаар тушаалаар усны барилга байгууламжийн зураг төсөл зохиох ажилд мөрдөж байсан "Основания гидротехнических сооружений" СНиП2.02.02- 85, "Нагрузки и воздействия на гидротехнические сооружения /волновые/" СниП2.06.04-82, "Плотины из грунтовых материалов" СНиП2.06.05-84, "Плотины бетонные и железобетонные" СНиП2.06.06-85, "Бетонные и железобетонные консрукции гидротехнических сооружений" СНиП2.06.08-87, Дэд бүтцийн сайдын 2003 оны 252 дугаар тушаалаар мөрдөж байсан "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БНбД12-01-03/-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т тус тус даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3136 дугаарт бүртгэсэн