A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 7 сарын 01-ний А-194 тоот тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 7 сарын 01-ний А-194 тоот тушаалаар хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 139

"Байгаль орчныг хамгаалах тухай" Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.2009 онд судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах байгалийн нэн ховор ургамлын дээд хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх байгалийн ховор ургамлын дээд хэмжээг 2 дугаар хавсралтаар, Эмийн болон хүнсний үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх байгалийн элбэг ургамлын дээд хэмжээг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.ЭНХБАТ/-Т даалгасугай.

САЙД Л.ГАНСҮХ