- Нүүр
- Сайдын тушаал
- БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 7 сарын 01-ний А-194 тоот тушаалаар хүчингүй болсон/
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 7 сарын 01-ний А-194 тоот тушаалаар хүчингүй болсон
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 139
"Байгаль орчныг хамгаалах тухай" Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.2009 онд судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах байгалийн нэн ховор ургамлын дээд хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх байгалийн ховор ургамлын дээд хэмжээг 2 дугаар хавсралтаар, Эмийн болон хүнсний үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх байгалийн элбэг ургамлын дээд хэмжээг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.ЭНХБАТ/-Т даалгасугай.
САЙД Л.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A