A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН АЖИЛ /БХБС-ын 2022 оны 25 дугаар тушаалаар 2022 оны 8 сарын 07-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 28

Улаанбаатар хот

БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН АЖИЛ "БНбД 11-03-01"ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Барилгын инженер-геологийн ажил гүйцэтгэх БНбД11-03-01-ийг хавсралтаар баталж 2002 оны 2 дугаар сарын 01-нээс зураг, хайгуулын ажилд мөрдсүгэй,

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 1993 оны 149 тоот тушаалаар батлагдсан "Барилгын инженер хайгуулын ажил" /БН6Д1.02,07-83/-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэхүү норм дүрмийг зураг хайгуулын байгууллагуудад мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /н.Бямбажав/-т үүрэг болгосугай.

САЙД Б.ЖИГЖИД

2002 оны 02 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 1819 дугаарт бүртгэсэн.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 25

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2020 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу "Барилгын инженер- геологи, геотехникийн судалгааны ажил" /БНбД 11-03-21/-ыг хавсралт ёсоор баталж, 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.Энэ тушаалын хавсралтад заасан барилгын норм, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т, хэвлэн олшруулж, нийтэд түгээх, нэвтрүүлэх, сурталчлах, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2002 оны 28 дугаар тушаалаар батлагдсан "Барилгын инженер-геологийн ажил" /БНбД 11-03-01/ барилгын норм ба дүрмийг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.МӨНХБААТАР