A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ АЛБАНЫ ТУХАЙ /СС, ХЗДХС-ын 2020 оны 34, А/29 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС, ХЗДХС-ын 2020 оны 34, А/29 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ АЛБАНЫ ТУХАЙ

2002 оны 05 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 142/124

Засгийн газрын 1997 оны 104 дүгээр тогтоолыг үндэслэн, гадаадын иргэдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээнийхээ орлогоор зардлаа нөхөх боломжтойг нь харгалзан ТУШААХ НЬ:

1.Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албыг 2002 оноос эхлэн аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулсугай.

2. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны 2002 оны орон тоо, зардлын төсвийг нэгдүгээр хавсралтын, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд мөрдөх төлбөрт үйлчилгээний үнэлгээг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

4.Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны дарга Ц.Буянбадрахад даалгах нь:

1.Жил бүрийн төлбөрт үйлчилгээний орлогоос эхний ээлжинд тухайн жилийн батлагдсан зардлыг нөхөж, төсөвт төлөх төлбөрийн тооцоог татварын байгууллагатай хийсний дараа үлдэх орлогын 30 хувийг байгууллагынхаа материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан өөрийн мэдэлд үлдээж, 70 хувийг төвлөрсөн төсөвт шилжүүлж байсугай.

2.Энэ тушаалаар баталсан орон тоо, зардлын хязгаарыг хатуу баримталж, улирал, жилийн эцсийн тайланг зохих журмын дагуу Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газарт хүргүүлж тооцоо хийж байсугай.

3.2001 оны зарлагаас давсан орлогоос 10.5 сая төгрөгийг төвлөрсөн төсөвт шилжүүлсүгэй.

4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Сандагдорж, Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газрын дарга Ц.Даваасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Одсүрэн нарт даалгасугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1997 оны 115 дугаар тушаалын гуравдугаар хавсралт, мөн сайдын 2000 оны 234 дүгээр тушаал, түүний хавсралт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн даргын 1997 оны 48 дугаар тушаалын хоёр, гуравдугаар хавсралт, мөн даргын 1997 оны 52 дугаар тушаалын хавсралтын 3 дахь хэсэг, 4 дэх хэсгийн "ё" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД

Ч.УЛААН Ц.НЯМДОРЖ

2003 оны 05 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 2051 дүгээрт бүртгэсэн

САНГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 34, А/29

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Санхүү, эдийн засгийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны тухай 2002 оны 142/124 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэс /Д.Ариунтуяа/-т даалгасугай.

САНГИЙН САЙД

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД

Ч.ХҮРЭЛБААТАР

Ц.НЯМДОРЖ