A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ/БОНХ-ийн сайдын 2013 оны 3 сарын 14-ний А/77 дугаар тушаалаар хүчингүйд тооцов.

Гэрчилгээний загвар шинэчлэн батлах тухай

2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 242

"Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.9, 2008 оны "Засгийн газрын бүтцийн тухай хууль"–ийн 1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, "Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2008 оны 65 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Байгаль орчны яамны нэр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон өөрчлөгдсөнтэй холбогдуулан ТУШААХ нь:

Нэг. "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ"-ний загварыг хавсралтын ёсоор өөрчлөн баталсугай.

Хоёр. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Гурав. "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ"-г индексжүүлэн зохих журмын дагуу олгож, түүнд хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхайд даалгасугай.

САЙД Л.ГАНСҮХ

Улсын бүртгэлд 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3074 дүгээрт бүртгэгдсэн