Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Дээд боловсрол эзэмшүүлэх экстернат хэлбэрийн сургалтын дүрэм /

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Дээд боловсрол эзэмшүүлэх экстернат хэлбэрийн сургалтын дүрэм /


2004 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 12



Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:


1. “Дээд боловсрол эзэмшүүлэх экстернат хэлбэрийн сургалтын дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.


2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Дээд боловсролын экстернат сургалтын дүрэм” баталсан Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1996 оны 39 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                                        САЙД                 А.ЦАНЖИД


                                       2004 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2412 дугаарт бүртгэсэн