A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДИПЛОМАТ АЖИЛТАНД ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр бүртгэлээс хассан/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр бүртгэлээс хассан/

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ДИПЛОМАТ АЖИЛТАНД ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 03 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 21

Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын 2000 оны 2 дугаар тогтоол, ТЗАЗ-өөс 2001 оны 1 дүгээр сарын 18-ны ТЗАЗ/11 тоот албан бичгээр өгсөн чиглэлийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Дипломат ажилтанд төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталж, 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Төрийн захиргааны албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохыг 2001 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож дээрх нэмэгдлийн болон тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн зөрүүг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгохыг ДБҮААГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга М.Галзагдад зөвшөөрсүгэй.

3. Энэхүү журмыг хэрэгжүүлж биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Ч.Батжаргалд даалгасугай.

2003 оны 6 дугаар сарын 6-ны өдөр улсын бүртгэлийн 2074 дүгээрт бүртгэсэн