A

A

A

Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 273-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэний нисэхийн багц дүрэм"-ийн ИНД-71, "Агаарын зайг тогтоох" ИНД-73, "Тусгай зориулалтаар ашиглах агаарын зай" дүрмүүд/

2001 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 187

Иргэний нисэхийн тухай Улсын хуулийн 7 дугаар зүйл болон Дэд бүтцийн сайдын зөвлөлийн 2001 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Иргэний нисэхийн багц дүрэм"-ийн ИНД-71 "Агаарын зайг тогтоох" ИНД-73 "Тусгай зориулалтаар ашиглах агаарын зай" дүрмүүдийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Дээрх дүрмүүдийг 2001 оны 8 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /н.Дагва/-т даалгасугай.

3. Батлагдсан дүрмүүдийг хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гарган зохих сургалтыг зохион байгуулах, сурталчлах, иргэний агаарын тээврийн системийн хэмжээнд шалгалт, шүүлэг авч, цаашид боловсруулах дүрмүүдийг олон улсын стандартад нийцүүлэхийг ЗТМХАЖБЗГ /н.Сэрээтэр/, ИНЕГ /н.Дагва/ нарт үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 149 тоот тушаалаар батлагдсан "Агаарын зайд нислэг үйлдэх ба хөдөлгөөн удирдах үндсэн дүрэм"-ийн Арванхоёрдугаар бүлэг /Агаарын зайн зохион байгуулалт/-ийг хүчингүй болсонд тооцсугай.