A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 226

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм/

"Хот байгуулалтын тухай" Монгол Улсын хуулийн 7.1.3-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т даалгасугай.

3."Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм"-ийг баталсантай холбогдуулан дагалдан гарах зааврын санхүүжилтийн асуудлыг Барилгын норм, нормативыг боловсруулах сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлүүлэхийг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар (даргын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар)-т, зааврыг боловсруулж, батлуулах арга хэмжээ авахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 282 дугаар тушаалаар баталсан "Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм"(БНбД 11.01.98)-ийн 1.1, 1.18, 10.2 дахь заалт, "Тав", "Зургаа", "Долоо" дугаар бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3269 дүгээрт бүртгэсэн