A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ИНД-13, 121, 140/

2010 оны 10 дугаар сарын 05 -ны өдөр

Дугаар 335

Улаанбаатар хот

Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. ИНД-173 "Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага-гэрчилгээжүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар, ИНД-13 "Зөрчлийг шалгах", ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц"-д оруулах өөрчлөлт, ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Шинээр батлагдсан болон өөрчлөлт орсон дүрмүүдийг 2010 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 353 дугаар тушаалаар баталсан ИНД-173 "Нислэгийн зураглалын байгууллага, гэрчилгээжүүлэлт"–ийг хүчингүй болсонд тооцсугай.

4. ИНД-173 "Нислэгийн журмын үйлчилгээний байгууллага- гэрчилгээжүүлэлт" болон ИНД-13 "Зөрчлийг шалгах", ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-багтаамж ихтэй онгоц"-д оруулсан өөрчлөлт, ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт"-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан, сургалт зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т үүрэг болгосугай.

САЙД Х. БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3194 дүгээрт бүртгэсэн