Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2007 оны 12 сарын 3-ны өдрийн 454 дүгээр тушаалд/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2007 оны 12 сарын 3-ны өдрийн 454 дүгээр тушаалд/


2008 оны 01 сарын 10-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 12



Зохиогчийн эрхийг хамгаалах, түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 12 сарын 3-ны өдрийн 454 дүгээр тушаалаар баталсан Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийн 5.3-ийн “Мөн судлаач ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд түүнийг нийтэд мэдээлэх, төсөл, сэдэв, грант авах, бүтээлээ хэвлэн нийтлүүлэх эрхийг түдгэлзүүлэх хүртэ арга хэмжээ авч болно” гэсэн хэсгийн “бүтээлээ хэвлэн нийтлүүлэх” гэснийг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Н.БОЛОРМАА


Улсын бүртгэлд 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2837 дугаарт бүртгэгдсэн