Хэвлэх DOC Татаж авах
ДАРХЛАЛ ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, ХУДАЛДАА ҮЙЛДВЭР, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ДАРХЛАЛ ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1995 оны 8 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А/118/223/313/221



Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. Цус цусан бүтээгдэхүүн, донорын эд, эрхтэнг улсын хилээр нэвтрүүлхэд тавих хяналтын журмыг хавсралтаар баталсугай.


2. Энэ журмын мөрдөлтөд хяналт тавьж ажилахыг эрүүл, ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв /С.Цоодол/ Худалдаа, үйлдвэрийн яамны Олон улсын худалдаа, хамтын ажиллагааны газар /н.Нарантуяа/, Дэд бүтцийн хөгжлийн Яамны тээврийн газрын ерөнхий захирал /Ц.Ванганжав/, Гаалийн ерөнхий газрын гаалийн хяналтын хэлтэс /Ч.Энхтуяа/-д тус тус даалгасугай.


САЙД С.СОНИН


Улсын бүртгэлд 1999 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн 1388 дүгээрт бүртгэсэн


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.НЯМДАВАА                                       ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД Р.САНДАЛХАН


ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ЦОГТ                                         ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.ШАРАВСАМБУУ