A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 05 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 155

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм/

"Хот байгуулалтын тухай" Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг."Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм"-ийг хавсралтаар баталж, 2010 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

Хоёр.Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторыг томилон уг дүрмийг мөрдүүлж ажилууллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Гурав.Дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар (С.Очирбат)-т, дүрмийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар (Ш.Батсүх)-т тус тус даалгасугай.

Дөрөв.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2010 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 3166 дугаарт бүртгэсэн