A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 268

Улаанбаатар хот

ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 421 дугаар зүйлийн 421.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Прокурорын ёс зүйн дүрмийг хавсралтаар баталсугай.

2.Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 148 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралт, 2007 оны 283 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 10

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дүрэм, журам батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийг 1 дүгээр, "Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 268, 2015 оны 85 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА