A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Аймаг, орон нутагт зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм/

2002 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 42

Монгол Улсын "Авто тээврийн тухай" хуулийн 7.1.4, Харилцаа холбооны тухай хуулийн 18.3.3 дахь заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг. "Аймаг, орон нутагт зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

Хоёр. Энэхүү дүрмийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгуудын Засаг дарга нарт зөвлөж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллахыг Зам, тээвэр, мэдээлэл холбоо, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар /Ж.Сэрээтэр/, Авто тээврийн газар /Ж.Бат-Эрдэнэ/, Шуудан цахилгаан холбооны газар /Г.Баттөр/, "Монгол шуудан" ТӨҮГ /Ж.Жанцан/ нарт үүрэг болгосугай.

САЙД Б.ЖИГЖИД

2002 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр улсын бүртгэлийн 1840 дугаарт бүртгэсэн.