A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Троллейбусны техник ашиглалтын дүрэм/ - ЗТХС, НЗД-ын 2021 оны А/94, А/493 дугаар тушаал, захирамжаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 89,/А/55

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Троллейбусны техник ашиглалтын дүрэм/

1.Троллейбусны техник ашиглалтын дүрмийг хавсралтын дагуу баталсугай.

2.Троллейбусны техник ашиглалтын дүрмийг мөрдөж хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн тээвэр зохицуулалтын газар /н.Нямдаваа/, Цахилгаан тээврийн компани /н.Нэргүй/-д даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Троллейбусны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай" Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, БНМАУ-ын Тээврийн яамны 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 284/326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД Г.БАТХҮҮ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА М.ЭНХБОЛД

1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 1392 дугаарт бүртгэсэн.

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/94,

Улаанбаатар хот

ТУШААЛ, ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААН, ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтын шаардлагад нийцээгүй, эрх зүйн зөрчил үүссэн тул Дэд бүтцийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын 1999 оны "Дүрэм батлах тухай" 89/А-55 дугаар хамтарсан тушаал, захирамж, мөн Дэд бүтцийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2000 оны "Нийтийн тээврийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай" 80/А-35 дугаар хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР