Хэвлэх DOC Татаж авах
Дэглэм батлах тухай /БОНХАЖЯ, БХБЯ-ны 2015-А-230/127 дугаар тушалаар хүчингүй/

БОНХАЖЯ, БХБЯ-ны 2015-А-230/127 дугаар тушаалаар хүчингүй

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

Дэглэм батлах тухай /Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм/


2009 оны 03 сарын 09 өдөр                                                                                                                                                                    


Улаанбаатар хот 


Дугаар 51/75



“Усны тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:


1. “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.


2. Дэглэмийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарт зөвлөж, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар , Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газарт даалгасугай.


3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Дэглэм, журам батлах тухай” Байгаль орчны сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 1995 оны 12 дугаар сарын 27–ны өдрийн 167/335/а171 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай. 


                        БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН                                                     ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД                                       


                        САЙД                                          Л.ГАНСҮХ                                                                            С.ЛАМБАА