A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. Нөхөн, нэмэлт, халдвар судлалын заалтаар хийх дархлаажуулалтын журмыг нэгдүгээр, Сайн дурын дархлаажуулалтын журмыг хоёрдугаар, Сэргийлэх тарилга хийлгэхэд харшлах өвчин эмгэгийн жагсаалтыг гуравдугаар, Дархлаажуулалтын түвшинг үнэлэх журмыг дөрөвдүгээр, Сэргийлэх тарилгын дараах хүндрэлийн жагсаалт, мэдээлэх журмыг тавдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай

2. Дархлаажуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Халдвартын клиникийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Сүрьеэгийн үндэсний төв, Сүрьеэгийн клиникийн эмнэлгийг тус, тус татан буулгаж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТҮ-ийг байгуулж, удирдлагын бүтцийг зургадугаар хавсралтын ёсоор баталсугай.

3. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/-гийн гүйцэтгэж буй "Гепатит, томуу, сүрьеэ зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх шинэ арга" сэдвүүдийг гүйцэтгэгчдийн нь хамт ХӨСҮТ-д 2001 оны 4-р сарын 1-ны дотор шилжүүлэхийг НЭМХ-гийн захирал Л. Нарантуяад даалгасугай.

4. Шинээр зохион байгуулагдаж байгаа ХӨСҮТ-ийн бүтцийг боловсруулж батлуулах, эдгээр байгууллагуудын холбогдох орон тоо, төсөв, хөрөнгийг бүртгэлийн дагуу шилжүүлэн ажил хүлээлцүүлэх яамны Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч -Ц.Содномпил /Төрийн нарийн бичгийн дарга/

Орлогч дарга -Б.Баярт /Мэдээлэл, алт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга/

Нарийн бичгийн дарга -Д.Оюунчимэг - /НЭМХ-ийн дарга/

Гишүүдэд -Т.Эрхэмбаатар - /БХЗГ-ын дарга/

- Д.Орхон - /ТТХ-ийн дарга/

- Н.Жаргалсайхан - /ЭТХ-ийн дарга/

- Э.Эрдэнэчимэг - /БТХ-ийн дарга/

-Д.Нарангэрэл - /БХЗГ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн

- Ч.Үржээ - /Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга/

- Г.Жамба - /ЭМЯ-ны нян судлалын ерөнхий мэргэжилтэн/

-Я.Дагвадорж - /ЭМЯ-ны халдварт өвчин судлалын ерөнхий мэргэжилтэн

-С.Дуламсүрэн - /Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн дарга/

5.Ажлын хэсгийн ахлагч/ Ц.Содномпил/-д даалгах нь:

а/ ХӨСҮТ-ийн бүтцийг боловсруулж 3-р сарын 15- ны дотор батлуулах.

б/ Байгууллага хооронд шилжүүлж буй орон тоо, эд хөрөнгийн жагсаалт гаргуулж, тухайн байгууллагуудын 2000 оны жилийн эцсийн тооллогын материал, санхүүгийн тайлан, баланстай тулган шалгаж, хүлээлцүүлэх арга хэмжээг 4-р сарын 1-ны дотор багтаан дуусгаж, дүнг сайдын зөвлөлд танилцуулах.

6.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл Мэндийн Сайдын 1993 оны А/142 тоот тушаалын 3, 14 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД П.НЯМДАВАА

2001 оны 8 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 1771 дугаарт бүртгэсэн.