Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ  /Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ  /Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм/


2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 454



Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 20.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:


1. “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.


2. Энэхүү дүрмийг эрдэм шинжилгээний байгууллагууд судлан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал нарт даалгасугай.


3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн газар (Б.Энхтүвшин)-т үүрэг болгосугай.


                                                                            САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ө.ЭНХТҮВШИН