Хэвлэх DOC Татаж авах
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ


2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 401



“Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. “Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.


2. Энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн сургуулийнхаа дүрмийг шинэчлэн боловсруулж, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөн ажиллахыг дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нарт үүрэг болгосугай.


3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар (Р.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.


                                                                                                   САЙД Ө.ЭНХТҮВШИН


                                2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 2798 дугаарт бүртгэгдсэн