A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам/


2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 187



Боловсролын тухай хуулийн 28.1.2 дугаар заалт, Дээд боловсролын тухай хуулийн 8.8, 8.10 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1.”Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ыг нэгдүгээр, “ Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг хоёрдугаар,/2-р хавсралт БСШУС-ын 2010 оны 492 дугаар тушаалаар хүчингүй болсон/  “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.


2.Батлагдсан журам, дүрмийг 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй.


3.Батлагдсан журамд нийцүүлэн сургуулийнхаа хэмжээнд мөрдөх магистрын болон докторын сургалтын журмыг 2007 оны 7 дугаар сарын 1-ний дотор боловсруулан батлах арга хэмжээ авахыг магистр, докторын сургалт эрхэлдэг их сургууль, дээд сургуулийн захирал нарт даалгасугай.


4.Энэхүү тушаалыг хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар (Р.Бат-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.


5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 348 дүгээр тушаалаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах үлгэрчилсэн журам”, 2003 оны 110 дугаар тушаалаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”, “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг тус тус 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосугай.


                                     САЙД Ө.ЭНХТҮВШИН


                                       /2007 оны 06 дугаар сарын 14-ны өдөр улсын бүртгэлийн 2721 дугаарт бүртгэгдсэн/


 

БСШУС-ын 2007 оны 317, 2007 оны 459 дүгээр тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав.