Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм/


2007 оны 2 дугаар сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 41



Боловсролын тухай хуулийн 28.1.18, 44.2.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 22.1.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1 “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.


2. Багшийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарт үүрэг болгосугай.


3. Энэ дүрэм батлагдсантай холбогдуулан “Багшлах эрх олгох, хасах журам”-д холбогдох өөрчлөлт оруулан батлуулж хэрэгжүүлэхийг Бага, дунд боловсролын газар (Г.Батболд), Төрийн захиргааны удирдлагын газар (Л.Цэдэвсүрэн)-т тус тус даалгасугай.


4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нартай байгуулах хөдөлмөрийн гэрээнд багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хэрхэн ханган биелүүлэх талаар тодорхой заалт оруулан дүгнэж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус даалгасугай.


                                                                                               САЙД Ө.ЭНХТҮВШИН


                                                                 /Улсын бүртгэлийн 2007 оны 10 сарын 23-ны өдрийн 2773-рт бүртгэсэн/