Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ / Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм /

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ / Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм /


2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар317



ТУШААХ нь:


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм"-ийн дараах хэсэг. заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.


1)2.1 дүгээр хэсэг


"2.1.Докторын зэрэг хамгаалуулах ажлыг мэргэжлийн удирдлагаар ханган зохицуулах үүрэг бүхий Докторантурын хороог Боловсролын асуудал хариуцсан сайдын тушаалаар түшиглэсэн сургуулиуд дээр гурван жилийн хугацаагаар байгуулна."


2)2.5.2 дугаар заалт


"2.5.2.3өвлөлийн гишүүнд тавигдах шаардлага хангасан эрдэмтэдээс сонгон Зөвлөл байгуулах санал боловсруулж Боловсролын асуудал хариуцсан сайдад танилцуулж, батлуулах"


3)3.2 дугаар хэсэг


"3.2.3өвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 5 -аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь түшиглэсэн сургуулийн орон тооны ажилтан байна. Горилогчийн удирдагчийг Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахгүй."


2. "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм"-ийн 2.6 дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэр, 4.4 дэх хэсгийн гурав дахь өгүүлбэрийг тус тус хассугай.


                                                                        САЙД                                                           Ө.ЭНХТҮВШИН


                                              Улсын бүртгэлийн 2007 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2751 дүгээрт бүртгэсэн.