A

A

A

Бүлэг: 1979

/БХБС-ын 2019 оны 58 дугаар тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын бүтээц, ажлын төрлөөр төсвийн суурь норм, түүний хавсралтуудыг боловсруулах, хэрэглэх дүрэм "БНбД 81-10-02"/

2002 оны 06 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 164

"Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2 дугаар зүйл, Барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын 01 дүгээр тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1 "Барилгын бүтээц, ажлын төрлөөр төсвийн суурь норм, түүний хавсралтуудыг боловсруулах, хэрэглэх дүрэм" /БНбД 81-10-02/-ийг хавсралтаар баталж, 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2 Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, архитектур техник хяналтын улсын хорооны 1985 оны 12 дугаар тогтоол, " Барилгын бүтээц ба ажлын төрлөөр төсвийн элементийн норм ба нэгдсэн нэгжийн үнэлгээг боловсруулах ба хэрэглэх дүрэм" / БНбД IҮ-2-85/-ийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД

2002 оны 07 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн 1880 дугаарт бүртгэсэн.