A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дэд бүтцийн салбарын магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн бүрэлдэхүүн, Салбарын магадл
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дэд бүтцийн салбарын магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн бүрэлдэхүүн, Салбарын магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн ажиллах дүрэм, Салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам, Төсөвчдөд мэргэшлийн зэрэг олгох журам/

2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 360

Дэд бүтцийн салбарын магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн 2001 оны 11-р сарын 5-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Дэд бүтцийн салбарын магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг нэгдүгээр хавсралтаар, "салбарын магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн ажиллах дүрэм"-ийг хоёрдугаар хавсралтаар, "салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам"-ыг гуравдугаар хавсралтаар, "төсөвчдөд мэргэшлийн зэрэг олгох журам"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталж мөрдүүлсүгэй.

2. "Барилга, авто зам, нийтийн аж ахуй", "нүүрс", "авто тээвэр"-ийн салбарын мэргэжилтнүүд болон "дэд бүтцийн салбарын эдийн засагчдад" мэргэшлийн зэрэг олгох хүрээ, эрхлэх ажил үйлчилгээний чиглэлийг тавдугаар хавсралтаар баталсугай.

3. Салбарын ажил үйлчилгээний тендер шалгаруулалт явуулах, тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн аж ахуйн нэгжийн ажил гүйцэтгэх мэргэжилтний чадавхыг үнэлэх зорилгоор мэргэшлийн зэрэгтэй ажилтны тоог тогтоон шалгуур үзүүлэлтэд оруулж байхыг Дэд бүтцийн салбарын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлаг холбогдох байгууллагын дарга захирал нарт даалгасугай.

4. Салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох дүрэм, журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан урьд олгож байсан "тэргүүлэх" зэргийг "мэргэшсэн" зэрэгтэй дүйцүүлэн өөрчилж мөрдөхийг Дэд бүтцийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт /Э.Ганзориг/-т даалгасугай.

5. Зэрэгтэй мэргэжилтний ажил үйлчилгээний хүрээ, чиглэлийг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг салбарын магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг олгох зөвлөлд мэдээлж байхыг Дэд бүтцийн хяналтын улсын албаны дарга /н.Лхагваа/-д даалгасугай.

6. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж хэрэгжүүлэх ажилд бодитой туслалцаа үзүүлж, жил тутам биелэлтийг гарган танилцуулж ажиллахыг Дэд бүтцийн яамны Төрийн захиргаа удирдлагын газар /н.Сономдагва/-д даалгасугай.

7. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 20 тоот тушаалын хоёр, гурав, дөрөв, тавдугаар хавсралтыг хүчингүй болгосонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД

2002 оны 07 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн 1887 дугаарт бүртгэсэн.