Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2003 оны 02 сарын 21 өдөр


Улаанбаатар хот


Дугаар 52



Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2003 оны 1-р сарын З-ны өдрийн хуулийг үндэслэн ТУШААХ нь:


1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 283 дугаар тушаалаар батлагдсан “Их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “б” заалтад “Энэ заалтын орон тоо, цалингийн сангийн нийт хэмжээг тогтоохтой холбогдох хэсэг нь төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хамаарахгүй” гэсэн өгүүлбэр нэмсүгэй.


2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 333 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 4, 5 дахь хэсгийн “боловсрол, соёлын төвөөр” гэснийг “боловсрол, соёлын газраар”, “мөн төвөөр” гэснийг “мөн газраар”, З дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 4 дүгээр заалтын “боловсрол төвөөс” гэснийг “боловсролын газраас”, З дугаар зүйлийн 16 дахь хэсгийн “боловсрол, соёлын төв” гэснийг “боловсрол, соёлын газар” гэж тус тус өөрчилсүгэй.


                                                САЙД                                                                                          А.ЦАНЖИД


                                                2003 оны 3 дугаар сарын 3-ны өдөр улсын бүртгэлийн 1957 дугаарт бүртгэсэн.