A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЕЭЗХН-ТЭЙ СҮЛЖМЭЛ НЭХМЭЛ БАРААНЫ ХУДАЛДАА ХИЙХЭД БАРИМТЛАХ ЖУРМЫН ТУХАЙ /ХХААХҮС-ын 2016 оны А-37 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2016 оны А-37 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БНМАУ ХУДАЛДАА ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЕЭЗХН-ТЭЙ СҮЛЖМЭЛ НЭХМЭЛ БАРААНЫ ХУДАЛДАА ХИЙХЭД БАРИМТЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

1993 оны 02 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 96

Сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн худалдаалах журмын тухай Монгол Улсын Засгийн газар, ЕЭЗХН-ийн хооронд 1993 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр үзэглэсэн хэлэлцээр, Монгол Улсы Засгийн газрын 1993 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны протоколыг үндэслэн ТУШААХ нь:

1. ЕЭЗХН-ийн гишүүн орнуудад экспортлох сүлжмэл, нэхмэл бараанд олгох гарал үүслийн гэрчилгээнд Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүлэгчдийн дарга, түүний эзгүйд Тэргүүлэгчдийн орлогч дарга, баталгаажуулах гарын үсгийг тус яамны Гадаад худалдааны газрын дарга, түүний эзгүйд орлогч дарга нар гарын үсэг зурж байхаар тогтоосугай.

2.Энэ тушаалын 1 дүгээр хавсралтад заасан барааг тус Яамнаас олгох зөвшөөрлийн үндсэн дээр экспортлож байсугай.

3. Дээрх зөвшөөрөлд гарын үсэг зурж байх эрхийг Гадаад худалдааны газрын даргад, түүний эзгүйд орлогч даргад олгосугай.

4. Энэ тушаалын 2 дугаар хавсралтад заасан экспортын тоо хэмжээг үйлдвэрлэгч, экспортлогч байгууллагуудад хуваарилан зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Гадаад худалдааны газар /н.Алтантулга/-т үүрэг болгосугай.

5. Дор дурдсан мэдээг нэгтгэн гаргаж ЕЭЗХН-т тухай бүр дипломат шугамаар хүргүүлж байхыг Гадаад худалдааны газар /н.Алтантулга/-т даалгасугай.Үүнд:

6. ЕЭЗХН-ийн зах зээлд экспортлосон ноос, ноолуур, түүгээр хийсэн сүлжмэл, нэхмэл барааны статистикийн мэдээг сар тутам гаргаж байхыг Статистикийн хэлтэс /н.Оюунчимэг/-т даалгасугай.

7. Энэ тушаалд дурдсан зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээ олгох байгууллагын нэр, хаяг, тэдгээрт гарын үсэг зурах албан тушаалтны нэр, гарын үсгийн загвар, дарах тамга, тэмдгийн дардасыг ЕЭЗХН-т 1993 оны 3 дугаар сарын 15-ны дотор зохих журмын дагуу хүргүүлж тэдгээрт орсон өөрчлөлтийг тухай бүр мэдэгдэж байхыг Гадаад худалдааны газар /н.Алтантулга/-т даалгасугай.