A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Малын чанар сайжруулах төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам / Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Малын чанар сайжруулах төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам /

2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/32

"Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах үндэсний хөтөлбөр", "Шилмэл хээлтүүлэгч" дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дээшлүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. "Малын чанар сайжруулах төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам"-ыг нэгдүгээр, "Малын чанар сайжруулах төслийг сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. "Шилмэл хээлтүүлэгч" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан улсын төвлөрсөн төсвөөс олгосон хөрөнгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйн санд төвлөрүүлэн зарцуулахыг Улсын мал эмнэлэг үржлийн газар /Р.Санжтогтох/, Хөдөө аж ахуйн сангийн хэлтэс /Ч.Пэрэнлэй/-т зөвшөөрсүгэй.

3. Малын чанар сайжруулах төслийг сонгон шалгаруулах санхүүжүүлэх журмын хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 12 дугаар сард Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын зөвлөлд танилцуулж байхыг Улсын мал эмнэлэг, үржлийн газар /Р.Санжтогтох/-т даалгасугай.

2003 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн 1993 дугаарт бүртгэсэн