A

A

A

Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2019 оны А-08 дугаар тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг, түүнийг хэрэглэх журам /

1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/168

"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль"-ийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг, түүнийг хэрэглэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /Ц.Хорлообаатар/нд даалгасугай.

3 Хөдөө аж ахуйн яамны /хуучнаар/ коллегийн 1973 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр протоколоор баталсан Мал эмнэлэг, ариун цэврийн тэмдгүүдийн хэлбэр, хэмжээ, мал эмнэлэг-ариун цэврийн тэмдгүүдийг хэрэглэх зааврыг хүчингүй болсонд тооцсугай.