A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээнд хяналт тавих журам / Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/ Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээнд хяналт тавих журам /

1999 оны 8 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/117

"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 1-ийн 7, 14 дүгээр зүйлийн 2-ын 7, Засгийн газрын 1997 оны 105 дугаар тогтоолын 17-ийн 4 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээнд хяналт тавих журам"-ыг нэгдүгээр хавсралтын, "Хээлтүүлэгчийг хянан баталгаажуулах журам"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелүүлэхийг Хөдөө аж ахуйн газар /н.Нэргүй/-д, биелэлтэд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /н.Хорлообаатар/ болон бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

1999 оны 8 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 1452 дугаарт бүртгэсэн