A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гойд ашиг шимт мал шалгаруулах журам / Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гойд ашиг шимт мал шалгаруулах журам /

1999 оны 06 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/84

"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль", "Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн зарим заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Гойд ашиг шимт мал шалгаруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Гойд ашиг шимт мал шалгаруулах ажлыг жил бүр улсын хэмжээнд зохион байгуулан дүгнэж байхыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөө аж ахуйн газар /Д.Нэргүй/, аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газарт, журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /Ц.Хорлообаатар/-нд даалгасугай.

3. Энэ журам гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1993 оны А/97 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

1999 оны 8 дугаар сарын 18-ний өдөр улсын бүртгэлийн 1449 дугаарт бүртгэсэн