Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн завсарлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 


2005 оны 7 дугаар сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 101/189/194



Монгол Улсын Их Хурлаас 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Усны тухай” хуулийн 10.1.3, 11.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1.”Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн завсарлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Нэргүй), Байгаль орчны яамны Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны газар (Б.Баясгалан), Сангийн яамны Салбар бодлого, хөрөнгө оруулалтын газар (Ю.Галсан)-т үүрэг болгосугай.


3. Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, сэргээн засварлах, шинээр гаргасан худаг, уст цэгийг эзэмшүүлэх, ашиглалтыг сайжруулах ажлыг энэхүү журмыг баримтлан зохион байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээнд орон нутаг, малчид, хоршоо(малчдын бүлэг)-ны оролцоог хангаж ажиллах бүх шатны Засаг дарга, гадаадын хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэгч нарт зөвлөсүгэй.


4.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/65/129 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                        ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД                        БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД                                    САНГИЙН САЙД


                                    Д.ТЭРБИШДАГВА                                                   У.БАРСБОЛД                                                 Н.АЛТАНХУЯГ


                                                  2005 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 2500 дугаарт бүртгэсэн