A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Гахайн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам, Шувууны аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Гахайн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам, Шувууны аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам /

1998 оны 06 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/127

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Гахайн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам"-ыг нэгдүгээр, "Шувууны аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийг удирдах ерөнхий газрын даргын 1976 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан "Гахайн аж ахуйн мал эмнэлгийн ариун цэврийн дүрэм", Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийг удирдах ерөнхий газрын даргын 1976 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр баталсан "Шувуун фабрик, шувууны ферм, бригадын мал эмнэлэг-ариун цэврийн дүрэм"-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Дээрх журмуудыг 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

1998 оны 7 дугаар сарын 03-ний өдөр улсын бүртгэлийн 1211 дүгээрт бүртгэсэн