A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Мал, амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад хяналт тавих журам/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


/ Мал, амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад хяналт тавих журам/



2000 оны 03 дугаар сарын 23-ны өдөр



Улаанбаатар хот



Дугаар А/49





“Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:



1. “Мал, амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад хяналт тавих журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.



2.Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг бүх шатны Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /Ц.Хорлообаатар/-нд тус тус даалгасугай.



3. Мал, амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад хяналт тавих журам”-ыг 2000 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


     


САЙД                          Ч.СОДНОМЦЭРЭН


                                               


2000 оны 3 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 1572 дугаарт бүртгэсэн