A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2018 оны А/453 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2018 оны А/453 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Вакцин, биобэлдмэлийг хүлээн авах, тээвэрлэх, хадгалах явцад баримтлах журам/

2004 оны 8 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 189

Вакцин, биобэлдмэлийн тээвэрлэлт, хадгалалтыг сайжруулах, вакцины хорогдлыг багасгах зорилгоор ТУШААХ нь:

1. Вакцин, биобэлдмэлийг хүлээн авах, тээвэрлэх, хадгалах явцад баримтлах журмыг 1 дүгээр, Задалсан вакциныг хэрэглэх журмыг 2 дугаар, Вакцин хүлээн авсан тухай мэдээлэх хуудсыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Бэлдмэлийг хангаж, эдгээр журмуудыг энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөн ажиллахыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /Д.Бат-Очир/, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлого, зохицуулалтын газар /Т.Эрхэмбаяр/-т даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 1996 оны А/75 дугаар тушаалын 5 дугаар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 219 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.