A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийг автотээврийн хэрэгслээр гүйцэтгэх журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийг автотээврийн хэрэгслээр гүйцэтгэх журам/

Хэвлэх

2004 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 28/39

"Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн 8 дугаар зүйл, Дэд бүтцийн сайд, Санхүү, эдийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 37/29/30 дугаар хамтарсан тушаалын 3-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг."Улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийг автотээврийн хэрэгслээр гүйцэтгэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Энэ журмыг Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтарч хэрэгжүүлэн, хяналт тавьж ажиллахыг Тээврийн газар /Ж.Бат-Эрдэнэ/, Гаалийн ерөнхий газар /Х.Баатар/-т даалгасугай.

ДЭД БҮТЦИЙН САЙД САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД

Б.ЖИГЖИД Ч.УЛААН

2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 2459 дүгээрт бүртгэсэн