Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭХ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ / Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдөд боловсролын

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ,СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭХ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ / Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох журам/


2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 454



Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:


1.“Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох журам”-ыг 1 дүгээр, суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх, мэргэжлийн боловсролын үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхийн загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар /Г.Батболд/, Улсын мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёл, шинжлэх ухааны мэргэжлийн хяналтын хэлтэс /Ж.Гантөмөр/-т даалгасугай.


3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1998 оны “Боловсролын гэрчилгээ, үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх олгох журам, загвар батлах тухай” 86 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны “Журамд өөрчлөлт оруулах тухай” 144 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


                                                                                           САЙД                                       А.ЦАНЖИД 


                                                     2004 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2411 дүгээр бүртгэсэн /БСШУСайдын 2008 оны 112 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуультай холбогдох хэсэг болон хоёрдугаар хавсралтын А. В заалтыг хүчингүй болгосон/