Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам /

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам /


2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 333



Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1. “Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулахдаа энэхүү журмыг мөрдөж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.


3. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавиж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар /Г.Батболд/, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нарт даалгасугай.


4. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журмууд батлах тухай” Гэгээрлийн сайдын 1999 оны 130 дугаар тушаалын 1 дэх заалтаар баталсан “Боловсролын байгууллагад гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулах журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                САЙД                     А.ЦАНЖИД