Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Эрдэм шинжилгээний ажилтныг өндөр хөгжилтэй орны их сургуулийн докторантурт суралцуулах журам / Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар хүчингүй болгсон.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар хүчингүй болгсон.

МОНГОЛ УЛСЫН


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


/ Эрдэм шинжилгээний ажилтныг өндөр хөгжилтэй орны их сургуулийн докторантурт суралцуулах журам /


2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр                                                                  


Дугаар 380

                                                                                            


Улаанбаатар хот


 





Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.5.3 дугаар заалт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Сайдын зөвлөлийн 2002 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:



1. “Эрдэм шинжилгээний ажилтныг өндөр хөгжилтэй орны их сургуулийн докторантурт суралцуулах журам”-ыг нэгдүгээр, “Эрдэм шинжилгээний ажилтныг өндөр хөгжилтэй орны их сургуулийн докторантурт суралцуулах гэрээ”-ний загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.



2. Эрдэм шинжилгээний ажилтныг өндөр хөгжилтэй орны их сургуулийн докторантурт суралцуулах зардлыг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг тус сангийн гүйцэтгэх захирал /Х.Цоохүү/-д зөвшөөрсүгэй.



3. Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газар /М.Баасанжав/, Шинжлэх ухааны академи /Б.Чадраа/-д тус тус даалгасугай.



САЙД             А.ЦАНЖИД


                 


2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 1947 дугаарт бүртгэсэн