A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • УЛСЫН ХИЛ ДЭЭР АЛБА ХААЖ БАЙГАА ХИЛИЙН ЦЭРГИЙН АНГИ САЛБАРЫН ЦЭРГИЙН AЛБАН ХААГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр зарлигаар хүчингүй болсон

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

1992 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Дугаар 99 Улаанбаатар хот

УЛСЫН ХИЛ ДЭЭР АЛБА ХААЖ БАЙГАА ХИЛИЙН ЦЭРГИЙН АНГИ САЛБАРЫН ЦЭРГИЙН AЛБАН ХААГЧДЫН

ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

1.Улсын хил дээр алба хааж байгаа хилийн цэргийн анги, салбарын офицер, ахлагч, түрүүч, байлдагчдын хувцасны загварыг 1, 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ шинэ загварын хувцсыг 1993 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэглэхийг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар /Ж.Баатар/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ