A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай журам, Ойгоос мод бэлтгэх заавар, ойгоос мод бэлтгэх талбайг тусгаарлах журам/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

/Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай журам, Ойгоос мод бэлтгэх заавар, Ойгоос мод бэлтгэх талбайг тусгаарлах заавар/

1996 оны 06 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 86

Байгаль орчны сайдын зөвлөлийн 1995 оны 8, 15 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай журам"-ыг нэгдүгээр хавсралтын, " Ойгоос мод бэлтгэх заавар"-ыг хоёрдугаар хавсралтын /энэ хавсралт нь БО-ны сайдын 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 91 дүгээр тушаалаар хүчингүй болсон/, "Ойгоос мод бэлтгэх талбайг тусгаарлах заавар"-ыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. "Хөнөөлт шавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай журам", "ойгоос мод бэлтгэх заавар", "Ойгоос мод бэлтгэх талбайг тусгаарлах заавар"-ыг 1996 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

1996 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 889 дугаарт