A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //БОАЖС, ХХААХҮС-ын 2008 оны 35/33-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦАД БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР МӨНГӨН ХӨРӨНГӨ БАРЬЦААЛАХ ЖУРАМ/

Хэвлэх

1998 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 89/А/124

Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 7 дугаар заалт, 30 дугаар зүйлийн 11 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. "Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад байгаль орчныг хамгаалах зорилгоор мөнгөн хөрөнгө барьцаалах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэхийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Жаргалсайхан, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Журмын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах албаны дарга С.Банзрагч, Геологи, уул уурхайн улсын хяналтын албаны дарга Д.Чилхаажав нарт тус тус даалгасугай.

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙД

С.БАЯРЦОГТ Н.АЛТАНХУЯГ

1998 оны 7 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн 1218 дугаарт бүртгэсэн.