A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын талаарх журмыг батлах тухай/8 /ЗТС-ын 2016-02-18-ны 37-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТС-ын 2016-02-18-ны 37-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын талаарх журмыг батлах тухай/

2000 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 106

Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын арга технологийг 1 дүгээр хавсралтаар, Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын норматив хугацааг тогтоох журмыг 2 дугаар хавсралтаар, Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын журмыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 205 дугаар тушаалаар батлагдсан "Авто замын засвар, арчлалтын техникийн дүрэм"-ийг хүчингүйд тооцсугай.

3. Авто замын байгууламжийн засвар, арчлалтын арга технологи, Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын нормативт хугацааг тогтоох журам, Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын зохион байгуулалтын журмыг 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж эхлэхийг Авто замын газар /Р.Буд/-т даалгасугай.

2000 оны 12 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн 1676 дугаарт бүртгэгдсэн.