Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дархлаажуулалтын вакцин, биобэлдмэлийн хэрэгцээг төлөвлөх, захиалах, ханган нийлүүлэх журам, Вакцин, биобэлдмэлийн за

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дархлаажуулалтын вакцин, биобэлдмэлийн хэрэгцээг төлөвлөх, захиалах, ханган нийлүүлэх журам, Вакцин, биобэлдмэлийн захиалга, үнэ, нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх комиссын бүрэлдэхүүн/


2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 94



Дархлалын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. “Дархлаажуулалтын вакцин, биобэлдмэлийн хэрэгцээг төлөвлөх, захиалах, ханган нийлүүлэх журам”-ыг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.


2. Вакцин, биобэлдмэлийн захиалга, үнэ, нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх комиссын бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар томилсугай.


3. Вакцин, биобэлдмэлийн хэрэгцээ, ханган нийлүүлэлтийн төлөвлөгөө, төсвийг үндэслэн шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газар /Д.Бямбаа/-т үүрэг болгосугай.


4. Тушаалын хэрэгжилтийг зохицуулж хяналт тавьж ажиллахыг Салбарын бодлого, зохицуулалтын газар /Ш.Энхбат/, Мэдээлэл, мониторингийн газар /П.Алтанхуяг/-т тус тус даалгасугай.


5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 1993 оны А/142 тоот тушаалын 12 дугаар хавсралт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/120 тоот тушаалын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болгосугай.


                                                                                САЙД                                                                                 С.СОНИН


                                                   2003 оны 08 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн 2242 дугаарт бүртгэсэн.