A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

1998 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 153/180

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх журам/

Төлбөр тооцооны шинэ хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Векселийг төлбөр тооцоонд хэрэглэхтэй холбогдуулан банкны болон аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлд зохих нэмэлт оруулахыг Монголбанкны Мөнгөний бодлогын газар /н.Болдбаатар/, Хяналт шалгалтын газар /н.Лхагвасүрэн/, Сангийн яамны Бүртгэл магадалгааны хэлтэс /н.Батжаргал/-т даалгасугай.

3. Энэхүү тушаалын биелэлтэд тогтмол хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахыг Монголбанкны Мөнгөний бодлогын газар /н.Болдбаатар/, Хяналт шалгалтын газар /н.Лхагвасүрэн/, Сангийн яамны Улсын санхүүгийн хянан байцаах газар /н.Энхтөр/-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ САНГИЙН САЙД

1998 оны 7 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн 1223 дугаарт бүртгэсэн.